2006-06-25

GUADEC - Эхний өдөр

Өглөө эртлэн босч өглөөний цай ууснаар GUADEC-н эхний өдөр эхэллээ. Өглөө бүр махан хоол иддэг байсан, харин энд сүү, боов идсэнээр өглөөний цай дуусч байх шив дээ. Өчигдөр их оройтсон байсан болохоор өрөөгөө олсонгүй, олдсон нэг өрөөнд л хоног төөрүүллээ.

Эхний хоёр өдөр онц сүртэй илтгэл, арга хэмжээ байхгүй, хэсэгхэн нутагшуулалтын талаар болно. Өнөөдөр OpenOffice.org-ын нутагшуулалт байх байсан боловч газар сайн мэдэхгүй байсан улмаас хангалттай оролцож чадсангүй. Гэхдээ их олон хүнтэй танилцсаны дотор босоо бичгийн дэмжлэг дээр ажиллаж байгаа залуутай уулзсан юм.

Сонин юм харлаа. Энэ хурал дээр нэг сохор хүн яваад байна, зөөврийн компьютерийнхаа доор нэг хавтгай төрөөхөмж тавьчихсан тэгээд код бичээд байх юм. Их сонин. График интерфэйс огт ашиглахгүй, командын шугам ашиглана. Хэдэн юм бичээд дэлгэцэн дээр юм гармагч нөгөө төхөөрөмжөө тэмтрээд, бодвол юу гарсанг уншиж байгаа байх. Ийм төхөөрөмжүүд монголчуудад ч бас хэрэгтэй юм.

Өдрийн хоолонд сонин амталсан гоймон, бас наймаалж төмсний шөл идэв. Далайн гаралтай хоолыг таалдаггүй учир төмсийг нь шөлтэй нь идээд, наймаалжуудыг нь үлдээсэн. Амсч үзэхэд олигтой эд биш шиг санагдсан.

Эхний өдөр хүмүүстэй танилцсан, жаал юм ярилцсаж, орчин тойрноо судалснаар өнгөрөх шив. Маргааш Mozilla-ийн нутагшуулалтыг сонирхож байна. Дээрээс нь зохион байгуулагч Quim Gil-д бага сага бэлэг дурсгалын зүйл авчирснаа өглөө. Ядарч байна гэж жигтэйхэн, их удаан аялсан, шөнө 4 хүрэхгүй цаг унтсан гээд.

GUADEC - The GNOME conference

2 comments:

Unknown said...

Нэг сайн амарч аваад эрч хүчтэй оролцоорой хө...

Г.Ганбат said...

Зураг хөрөг авхуулж л байгаа биз дээ. Юникс.МН дээрээ тавиараа даа.
Харин тэр сохор хүн чинь их сонин санагдлаа шүү. Айхтар эр байхнээ. Харахгүй код бичнэ айн.