Долоо хоногийн өмнөөс нэг залууг ажил дээрээ туршилтаар, дадлагаар ажиллуулах болов. Түүнийг аль 2 жилийн өмнөөс мэдэх бөгөөд юникс төрлийн системд их сонирхолтой нэгэн. Өнгөрсөн хугацаанд түүнийг чиглүүлж, зөвлөж, бэрхшээл гарсан үед нь туслах хүн байгаагүй болохоор ихэнх юникс хэрэглэгчийн наад захын мэдэх ёстой зүйлсийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэрээр одоо болтол бууж өгөөгүй, сурах сонирхол, идэвхи нь одоо хүртэл байгаа нь их олзуурхууштай. Хэдйигээр би юниксийг бүр сайн мэдэхгүй ч түүний асууж буй асуултууд нь надад яг миний тэгж юникс сурах гэж зүдэрч байсан үеийг минь санагдуулдаг юм. Тэгээд юникс анх сурч эхэлсэн түүхээ бичью гэж бодлоо.
Анх 2000 оны сүүлээр интернэтээр хэсч яваад линукс гэж зүйлийн талаар олж уншиж байв. Линукс гэдэг нь Windows шиг үйлдлийн систем гэхдээ чи өөрөө өөрийнхөөрөө, хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж бичсэн байсан нь миний анхаарал болон сонирхолыг татсан юм. Нэтээр уншихаас олж харах, ашиглах үзэх боломж бараг байхгүй байлаа. Нэлээн сүүлд харин Микомд ажилладаг байсан танил маань Redhat6.2 гэдэг хувилбарыг нь дискэн дээр бичиж өгч байж билээ. Тэрийг нь аваачиж одоо Yadii.net-ийг хийдэг Батмөнхийн компьютер дээр анх суулгаж үзсэн юм. Файлын систем, түүний бүтэц, бүрхүүл гээд юниксийн талаар А ч байхгүй 2 гар баахан асуултанд хариулаад яваад л байлаа, нэг юм суучих шиг боллоо. Ассан чинь харин Windows шиг гоё биш (одоо бол эсрэгээрээ) шал хачин хар дэлгэц гарч ирээд зогсчихоор нь их л гайхаж байж билээ. Ингэж суулгахдаа түүний компьютер дээр байсан бүх юмыг нь устгаснаа дараа нь мэдсэн гэж...
Тухайн үед юниксийг ашигладаг хүн байсан ч над мэтэд нь олддоггүй байлаа. Ганц нэг асуух боломж гарсан ч залхааж орхисон юм. Асуух ч хүн байхгүй, бас хэл сайнгүй болохоор уншаад ч ойлгохгүй. Хэлтэй байлаа ч зарчмыг нь мэдэхгүй бол бас ойлгохгүй. Яаж аваад ч юм "Секреты Юникс" бас нэг линуксын талаар орос хэл дээр ном олж аваад ээлжилж уншина. Уншиж яваад л хэлийг нь мэддэг ч ойлгохгүй болно. Хэсэг хаяна, нөгөө номоо бас өөр ном үзнэ. Суулгаж чадахгүй болохоор энэ үед зүгээр л ном уншина, туршлага байхгүй. Гайгүй сураад байж байтал 7.0, 8.0 гээд гарахад нь суулгаж үзэж байсан. Хамгийн сүүлд 9.0 хувилбарыг харин хэсэг ашиглаж үзсэн юм. Гэхдээ тухайн үед, одоо ч бас линукс дээр модем ажиллуулахад хүндрэлтэй байсан болохоор Windows дээрээсээ интернэтээс юм уншиж тэмдэглэж авна, эсвэл файл татаж аваад линукс руугаа зөөж оруулж туршиж үзнэ. Болохгүй бол буцаад л Windows.
Ингэж байгаад номноос уншсанаас хэтрэхгүй шахуу мэдлэгтэй, бас хүн юм асуухаар мэддэг ч юм шиг нөхөр 2004 онтой золгов. Би маш тод санадаг юм. Тэр нэг зун ажилд орох санаатай МТҮПарк дотор хаалга хаалга шагайгаад явж байтал өмнө нь хэдхэн удаа хальт уулзсан, Микомд миний мөрөөдөл болсон хар дэлгэц ширтэж суудаг байсан Анар админ сууж байсан юм. Нэг нэгийгээ мэдэхийн хувьд мэндлээд, түүнд ажилд орох санаатай яваагаа хэлэхэд тэрээр намайг туршилтаар ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингэж миний зүүд мөрөөдөл болсон юникстэй ажиллах, системийн администратор гэж ажлыг хийж эхэлж байж билээ. Юникстэй ажиллах, системийн администратор гэж чухам ямар ажлыг нь мэдэхгүй байж би аль хэдийнээ ухаанаа алдатлаа дурласан байсан юм.
Цааш үргэлжилнэ....
5 comments:
энэ ч харин нэгийг бодогдуулсан нийтлэл байна шүү.
hugshuun, pyalaad hayach olon jil tolgoi gashilaad surahgui bga nuhriig bol.
yer ni sys admin bolohod eldev programming medleg hereg bdag uu ?
Янсанд: хэхэ, тэгж хэлж болохгүй ээ. Хүнд чинь зааж зөвлөх хүнгүй бол бас хэцүү байдгийн.
Чэд: ер нь их хэрэг болно шүү. байсхийгээд л код үзэх, засах хэрэг гарна шүү дээ.
Анхлан linux ашиглаж судлах гэж байгаа бол ямар хувилбарыг нь ашиглавал зүгээр вэ? ADSL -ээр интернэт хүлээж аваад, linux дээрээ proxy суулгаж тохируулаад интернэтээ түгээж болох уу
Post a Comment