2009-01-18

Thinkpad муудаа юу даа

Олон газруудаар явж байхад хөгжүүлэгчид, системийн администраторууд зэрэг нарийн мэргэжлийн улсууд дандаа л Thinkpad ашигладаг нь анзаарагддаг байв. Үнэхээр найдвартай, тогтвортой ажиллагаатай, харахад маш энгийн цэвэрхэн дизайнтэй гээд яг л миний мөрөөдөл болж, зүүдэнд ордог байв. Анх ашиглаж байсан Samsung маань 2006 оны 9-р сард эвдэрснээр бас өөр нэг сонголт хийх боломжтой болов. Төд удалгүй үнэхээр боломжийн үнээр Thinkpad T42 зарж байна гэж сонсоод бөөн өр зээл болж байж нэг авч билээ. Тэрийгээ өнгөрсөн 5-р сар хүртэл ашигласан бөгөөд үнэхээр найдвартай, тогтвортой ажиллаж нэг ч эвдэрч гэмтээгүй юм. Гэсэн хэдий ч цаг хугацааны эрхээр миний шаардлагыг хангахгүй болсон тул Thinkpad T61-ийг шинээр худалдаж аваад ашиглаж одоо ч байна. Ажиллагаа бол өмнөхтэйгээ адилхан үнэн жигд найдвартай ажиллана. Дээр нь бүр ундаа асгаад амжсан гээч. Гэвч 2 3 сарын өмнөөс процессорын хөргөгч(CPU cooler)-ийн сэнс нь хааяа нэг дуугардаг болж эхэлж, саяханаас бүр залхааж эхлэв. Нэлээн тэссэн боловч дөнгөж сая тэвчээр алдагдаж хамаг юмыг нь задлаад тослосноор дуу алга болов. Сайхан байна гэж... Өмнөх нь намайг ашигладаг байхад огт дуугардаггүй байж байгаад өнгөрдөг зун дуу орж, тослоод зүгээр болсон. Харин миний энэ аваад хагас жил болов уу үгүй юу дуугарч эхэлсэн нь Thinkpad муудаа юу даа гэж санагдах болов.

3 comments:

Otgonbayar Mijiddorj said...

Таны энэ хажуу талын Линкнүүдийн санааг хулгайллаа шүү. :P

Unknown said...

Followers гэдгийг Баянаа харин тавиач гэж хэлэхээр нь тавилаа. Бас зүгээр ч юм шиг байна шүү.

М.Огоо said...

Хужаа нар одоо IBM байхгүйгээр дангаараа хийхээр тэгж байгаа биз дээ