2009-01-20

Wikipedia vs. Knol

Миний хувьд маш олон хүн хамтран интернэтээр бүтээл хийж болохын хамгийн том үлгэрийг Wikipedia үзүүлсэн гэж боддог. Хэн хүссэн нь өөрийн гэсэн нийтлэлийг эхлүүлж, эсвэл хэн нэгний эхлүүлсэн нийтлийг засамжлах боломжийг олгодгоороо бусад нэвтэрхий толинуудаас ялгаатай. Хэн ч хэзээ ч сэдвийг өмчлөхгүй, хамтын бүтээл. Үүнийхээ үр дүнд 2 702 000 гаруй англи, 853 000 гаруй герман гэх мэт олон хэл дээр бараг агуулаагүй сэдэвгүй дэлхийн хамгийн том мэдлэгийн сан болсон. Гэвч бусад нэвтэрхий толиудын адил түүний ард шинжээчдийн баг үгүй учир агуулж буй зарим мэдээлэл нь үнэн бодит эсэх нь эргэлзээ төрүүлдэг нь нууц биш юм. Гэхдээ л миний мэдлэг олж авах эхний алхам маань Wikipedia нийтлэл байдаг, олон хүний хувьд адилхан байх.

Ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг нийтлэл, мэдээлэл нь өөрийн гэсэн эзэнтэй бас тэр нь үнэн бодит болохыг нь баталгаажуулах ёстой гэж үздэг. Анхнаасаа ч ингэж явж ирсний том илрэл нь Britanica юм. Google ч мөн ийм санаагаар Knol гэх үйлчилгээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Wikipedia-ийн адилаар хэн ч нийтлэл үүсгэх боломжтой боловч тэр хүн өөрийгөө хэн болохыг баталгаажуулах ёстой, бас нийтлэлийн цор ганц өмчлөгч байна гэдгээрээ ялгаатай юм. Хэдийгээр энэ үйлчилгээ нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн боловч ямар нэг зүйл хайхад эхний хуудсанд гарч ирж байхыг би үзээгүй бас Arstechnica-ийн нөхдүүд одоо бараг үзээгүй гэнэ.

Миний нэг гайхдаг зүйл бол Монголд Wikipeda маягийн нээлттэй мэдлэгийн сан үүсгэх боломж байгаа болов уу? Ер нь яаж хийвэл зүгээр вэ? Манай үндэсний болоод соёлын онцлог энэ хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол?

6 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Монгол википедиа байдаг шүү дээ. 2004 онд эхлээд, одоо 2000 орчим өгүүлэлтэй ч сүүлийн үед сард 100 гаруй өгүүлэл нэмэгдэж байгаа.
Баабарпедиа ч гэж бас бий. Эрчтэй эхэлж байсан боловч одоо зогсонги байдалд орсон.

Unknown said...

нээрээ тийм шүү дээ. нээх ашигладаггүй болохоор санаанд орсонгүй. http://mn.wikipedia.org хаягаар орж үзэж, өөрийн хувь нэмрийг оруулж болно шүү.

tuvko said...

http://www.baabarpedia.mn
Төдийлөн дэмждэггүй боловч бас нэг монгол хувилбар нь.

tuvko said...

Агьнууд Х.Зоригт

зогсонги болсон?
Үндсэн Вики төсөл үргэлжилж л байгаа бол агуулга нь байж л байна. Дараа дараагийн үе хөгжүүлэх байлгүй дээ.

Unknown said...

Баабарпэдиаг би хувьдаа дэмждэггүй. олон нийтийн хийсэн зүйлс нэг хүний нэрээр овоглогдох гээд байгаа нь таалагддаггүй.

Г.Ганбат said...

Монгол википедиа маань давгүй сайхан явж байгаа. Зоригт админ сүүлийн үед ихээхэн идэвхитэй ажиллаж байгаад талархаж байна.

Баабарпедиагийн хувьд би бас дэмждэггүй юм. Яг адилхан зорилго, зарчимтай 2 вики байх ямар хэрэг байна. Харин өөр төрөлжсөн агуулгатай бол зүгээр шд. Баабарпедиа гэхээр нь би анх Баабар гуай л ганцаараа оруулах юм байх гэж бодсон.