2009-01-17

Ubuntu сүлжээндээ Windows XP-с хурдан уу

Нэг нөхөр санамсаргүй байдлаар туршилт хийхэд яг ижилхэн шугам дээр Ubuntu нь 22-25mbps байхад Windows XP нь 12-14mbps хурдтай байсан байна. Гэхдээ тэрээр үүнийгээ ямар нэг зүйлийг батлах зорилгоор хийгээгүй, бас ижилхэн тооцоолуур, тохиргоо ашиглаагүй гэнэ. Ubuntu дээр байсан 256МБ илүү санах ой нь ингэж бараг 2 дахин хурдлахад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой юмаа. Тэгж байгаад нэг туршиж үзье байз.

8 comments:

Unknown said...

Сонирхолтой санагдаад өөрөө нэг жижиг туршилт хийлээ. Үүндээ дараах үзүүлэлттэй тооцоолуур ашиглав:

CPU: Core2Duo 2.2Ghz
RAM: DDR2 1G

Бас http://www.speedtest.net ашиглан Yokohama, San Francisco гэсэн 2 хот руу үзэв.

Ubuntu, татаж авах (download), ачаалах (upload)
Yokohama: 891Kbps, 508Kbps
San Francisco 800Kbps, 389Kbps

Windows XP, татаж авах, ачаалах
Yokohama: 1241Kbps, 620Kbps
San Francisco: 1089Kbps, 188Kbps

Өөрөөр хэлбэл энэ хүний туршилтаас эсрэгээр гэсэн үг. Гэхдээ ийм дүн гарахад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгд нь хурд хэмжихэд Flash ашиглаж байгаа бөгөөд линукс дээр Flash нь Windows дээрх шиг тийм ч сайн ажилладаггүй. Бас бус хэдэн юм байна. Та бас туршилт хийгээд үр дүнгээс нь хуваалцахыг хүсье.

Unknown said...

blogger руу нүүгээд ирээ шив дээ.
Манай ажлын залуу P3 дээрх Ubuntu+Firefox, P4 дээрх Windows-оос хурдан байсан гэсэн дээ.

Anonymous said...

hehe

Za naad test chin harin sonin ed bna.

Yag hugatsaanii ijil agshind Ubuntu, XP 2 oo zereg neg shugam deer uzsen bol bas neg ym heleh bsan biz ee.

Hugatsaanii uur agshind uzeheer uur ur dun garna shu dee.

Flash sain toglodog bna uu muu toglodog bna uu uul n hamaagui bus uu?

Flash file n ajillaad todorhoi hemjeenii achaalal shugamd ugluu tegeed l heden tsootsoolol l hiine shu dee. Uund flash sain toglodog bn uu ugui bna uu hamaagui bolov uu daa.

Unknown said...

flash жаахан тааруу ажилладаг нь хэн ч илэрхий. хурд шалгахад ашиглагдаж байгаа програм нь нөөц боломжоо бүрэн ашиглахгүй тааруу ажиллаж байхаар хурданд ч гэсэн нөлөө үзүүлнэ гэж бодож ингэж бичсэн юм.

flash ихтэй вэб үзэхээр линукс дээр Firefox гацаж эхэлдэг, харин Windows дээр зүгээр байдаг юм.

Telmen said...

ene ih buruu test hiisen baina. ehleed 2 OS deer yamar yamar service -uud ajillaj baigaad todruulah heregtei. Mon windows, ubuntu 2 maani security uptade 2laa tatdag tiim uym tataj baisan uym uu? bas browser ashiglan hurd hemjih shuud file ftp, http, ssh eer tathad oor oor uzuulelt garna protocoloosoo bolood. Tiimees ooroor turshilt hiij zov hurdyg oloh heregtei.

Anonymous said...

hehe

Za yamar ch bsan FLASH-aas boloogui gej bodoj bna.

FLASH file-iin tsaana n:

heden action script l code ajillaj bgaa shu dee, tegeed tuhain flash script-iin tsootsolj bodson ur dung flash delgets deer uzuulne sh dee.

Bodvol ftp, socket geh met turliin connection l ardaa hiij bgaa biz.

Tiimees flash yamar ch bsan hamaagui bolov uu daa gej.

Anonymous said...

ghjjjkj

pinewood derby said...

Дээх нь үед файл татаж туршиж байлаа.
http://blog.enkhsaruul.com/2010/10/download-speed-ubuntu-vs-windows.html