Залуу хүн гэж хэнийг хэлэх вэ, залуу хүн ямар байх ёстой вэ? Залуу хүн гэдэгт ямар нэг насны тоо огт хамаагүй гэж хувьдаа боддог. Тухайн хүн юумыг хэрхэн хүлээж авч байгаа, хэрхэн сэтгэж байна, ер нь тухайн хүний хандлагаас залуу хүн эсэхийг тодорхойлж болох байх.
Залуу хүн бүр тодорхой зорилготой, түүндээ хүрэх гэсэн дүүрэн эрмэлзэлтэй, мөн өөрийгөө зориулах сэтгэлийн болон биеийн хүчтэй байх ёстой. Өнөөдөр танд тодорхой зорилго байна уу, эрмэлзэл болон зориг хүч байна уу? Хэрэв зорилго байхгүй байгаа бол өөрийн юу хүсч, юунд хүрэхийг хүсч байгаагаа тодорхойлох хэрэгтэй, үүнийхээ дараа түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлох хэрэгтэй.
Залуу хүн өөрт эрч хүч өгдөг, эрчлэг, хамгийн гол нь өөрийг нь сэргээдэг дуу сонсох хэрэгтэй. Миний бодлоор залуу хүн нийтийн эсвэл зохиолын дуу сонсох хэрэггүй юм шиг санагддаг. Би хувьдаа огт сонсдоггүй. Учир нь сонсохлээр надад байгаа хамаг эрч хүчийг минь сорж, сул дорой болгоод байх шиг санагддаг. Яагаад? Удаан хэмнэлтэй, утга агуулга нэг л хэвийн, хэт их хайр, нутаг ус, аав ээж дуулдаг. Нас нь болохоор бид сонсох л байх, харин одоо залуу байгаа дээрээ өөрт эрч хүч, урам зориг өгөх хөгжим сонсох хэрэгтэй.
Залуус бид монголын ирээдүй, хөдөлгөх хүч. Иймээс бид шинэ бүхнийг соргогоор хүлээн авч, Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэж толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулах ёстой. Мэдээж эдгээрийн тулд эрдэм, боловсрол, туршлага чухал. Иймд бич боловсрол, эрдэм мэдлэгийг олж авахын тулд шамдан суралцаж, өөрөө өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй юм.
Өнөөдрийн нийгэм биднийг мөнгөтэй, мөнгө олохыг шаардаж байгаа боловч мөнгийн нэгдүгээр зэрэгт тавилгүй, эрдэм мэдлэгийг нэгдүгээрт тавих нь чухал.
МӨНГӨГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГУТАМШИГ БИШ
МЭДЛЭГГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГУТАМШИГ
1 comment:
Зохиолын дуу сонсох хэрэггүй гэдэг дээр санал нэгдэж байна. Тэнд залуу хүнд урам хайрласан, эрч хүч өгсөн зүйл үнэндээ байдаггүй. (зарим хүнд муухай санагдаж байгаа бол уучлаарай) Эрч хүчтэй хөгжим л сонсох хэрэгтэй. Би нээрээ ганц ч зохиолын дуу бүтнээр нь мэддэггүй. Тэрэндээ ч санаа зовдоггүй :) Миний хувьд рок, метал хөгжим хамгийн гоё санагддаг.
\m/ \m/ \m/
Post a Comment